Нийтлэл

ŚILA CENTRE нээлтээ хийлээ.
Мэдээ , мэдээлэл

Худалдаа, үйлчилгээ, амралт, чөлөөт цагийг нэг дор төвлөрүүлсэн ŚILA CENTRE 2025 оны аравдугаар сарын 23-нд албан ёсоор нээлтээ хийлээ.

Sila Centre нь олон улсын стандартын төлөвлөлт, орчин үеийн шийдлээрээ үйлчилгээний салбарт шинэ өнгө төрх нэмэх зорилготой бөгөөд дотоодын болон олон улсын нэр хүндтэй брэндүүдийг нэг дор төвлөрүүлснээр хэрэглэгчиддээ өргөн сонголт, өндөр чанар, тав тухыг нэгэн зэрэг мэдрүүлэх боломжийг бүрдүүллээ.

ŚILA CENTRE нь нийт дөрвөн давхар бүхий худалдаа, үйлчилгээний өргөн сонголтыг багтаасан цогц шийдэлтэй. 

1-р давхар: Carrefour хайпермаркет, бэйкери, цэцгийн дэлгүүр 

2-р давхар: Брэнд дэлгүүрүүд, кофе шоп 

3-р давхар: Ресторанууд, банк, харилцаа холбооны үйлчилгээ, гэр ахуйн бараа 

4-р давхар: Хүүхдийн тоглоомын төв, фитнес клуб зэрэг гэр бүлийн гишүүн бүрт зориулагдсан үйлчилгээтэйгээр үүд хаалгаа нээлээ.

Хаяг байршил: Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Зайсангийн гудамж , Богд хааны музейгээс урагш 200м

Холбоо барих: 7709-5959 

www.Sila.mn

 



Дээш